Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын зэвсэгт хүчний эрхэм хүндтэй ахмад дайчид, албан хаагчид, нөхөр дайчид аа!
Туурга тусгаар Монгол эх орныхоо тулах хүч, түших багана, итгэх итгэл, бахархах бахархал болсон эрхэм хүндэт Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын ард түмэн бид бүхний хувьд Монгол цэргийн баярын өдөр, үе үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн баяр төдийгүй улс эх орны маань тусгаар тогтнол, хил хязгаарын тайван амгалан байдал, хүн ардын эрх эрх чөлөө, хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл, ахмад дайчдын үнэ цэн, цэрэг армийн сүр хүч болоод утга учир, төр улсын оршин байхуйн дархлааг ойлгон хүндлэх, таниулан сурталчлах, уламжлан өвлүүлэх, хайрлан хамгаалах их ухааныг жилээс жилд бататган тунхагладаг ёслол төгөлдөр хүндэтгэлийн баярын өдөр юм.
Иймд цагдаа, цэрэг, онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий албан байгууллагууд болон нийслэл хотынхоо нийт албан хаагч, ажилтан Та бүхэндээ дахин “Монгол цэргийн өдөр”-ын баярын мэндийг дахин хүргэе.
Эх орны цэрэг байх эрхэм үүрэг төгөлдөр оршиж, эх орны минь дархан хил амгалан байг!
Монголын зэвсэгт хүчний яруу алдар бадартугай
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна