Д.Пүрэвдаваа АН-аасаа татгалзаж гарах өргөдлөө өгчээ

Уранцэцэг
2024/03/07

2024 оны УИХ-ын сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улстөрийн хүрээнийхэнд янз бүрийн зүйл тохиолдож, ааш аяг нь олдохгүй юм болно доо. Эхнээсээ зарим нэг гишүүд нь намаасаа татгалзаж, намаасаа гарах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа Ардчилсан намаасаа татгалзсан гарч байгаа шийдвэрээ гаргажээ. Тэрбээр дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан мөн дүүргийнхээ АН-ын даргын албыг ч хашиж байсан. Харин УИХ-ын сонгуульд тухайн дүүрэгтээ нэр дэвшин өрсөлдөөд ялагдсан. Харин дараа НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Чухам яагаад намаасаа гарах болсон шалтгаан нь удахгүй тодорхой болох бизээ. Түүний хувьд улстөрийн хүрээлэл дундаа амбицтай нэгэн хэмээн тодорхойлогддог. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна