Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганд хоцорч ирсэн сайд Х.Булгантуяаг загнав

Уранцэцэг
2024/03/06

Өнөөдөр хууль сахиулах албаны эмэгтэй алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт Төрийн ордонд болсон билээ. Энэ чуулганд Ерөнхийлөгч оролцсон бөгөөд хуралдаанд хоцорч орж ирсэн ХНХ-ийн сайд Х.Булгантуяаг салам загнав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хурлаас байнга хоцорч орж ирдэг сайд нар байх юм аа. Та нар бусад хүмүүсийг хүндэтгэж бай мэдэв үү. Чи бос, уучлалт гуй, босооч ээ. Та нар битгий ингэж хурлаас хоцорч бай” гэсэн юм. Харин Х.Булгантуяа сайд Засгийн газрын хуралдаа суугаад хоцорчихлоо гэж хэлсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна