Сурагчдын хоолонд бус “CU”-гийн архинд анхаарна уу!!!

Үүрийнтуяа
2024/02/26

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд энэ үгийг дайж байна. Учир нь тус дүүргийн СU гэх дэлгүүрүүдэд Монгол Улсын хууль дүрэм журам огт үйлчлэхгүй байгаа юм

Шөнийн 03:00 цаг болж байхад ч тухайн дэлгүүрүүд согтууруулах ундаа зардаг учраас согтуу, хөлчүү нөхдийн хамгийн их үйлчлүүлдэг, бөөгнөрдөг газар болоод удаж байхад Н.Баярмөнх дарга үүнийг огт тоохгүй хэр нь дунд, ахлах ангийн сурагчдад Үдийн хоол өгөх тухай ярьж явна

Товчхондоо бол Н.Баярмөнх дарга хийх зүйлээ олж ядаж  явааг булт олон Сурагчдын хоол гэж байхаар CU-г шөнийн цагаар архи зардгийг болиулчих. Архинаасүүдэлтэй гэмт хэргийн тоо өсч байхад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөөр байна гэж шүүмжилсээр байгаа.

Ахлах дунд ангийнхныг 2023 оноос эхлэн Үдийн хоол хөтөлбөрт хамруулах ч тухай хуулиар зүйлчлээд өгчихсөн, хугацаа хөрөнгө мөнгөний асуудал нь анхаарлын төвд яваа шүү дээ.

Хэрэв эрхэм Засаг дарга та  2024 оныг Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлачхаад олноос ОЧКОВ авах гэж хоол цай ярьж байгаа бол аяга цай хоолоор хүүхдийн хөгжлийг дэмжих нь юу л бол. Тэгээд ч ахлах дунд ангийнхан ч арай өөрийг хүсэх нь тодорхой.

Харин ч архинаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэгт анхаарлаа хандуулж, хууль зөрчин шөнийн цагаар архи зарж байгаа CU, GS25 гэх дэлгүүрүүдийг хяналтандаа авбал том, бас жинхэнэ нүдээ олсон ажил болох бус уу

Эх сурвалж: Erennews.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна