Энэ жилийн цас зуд зурхан, ирэх зун их хуралд нэр дэвших дахин сонгогдохоор суудал горилж яваа гишүүдэд пиар болж байна. Заримых нь пиар бүр төгсөрч, цөмөрч байна шүү. Цахим сүлжээнд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн ЗИЛ 130 машин маниулдаж асааж байгаа бичлэг зураг их харагдана. Тодруулбал, цас ихтэй байгаа Завхан аймгийнхаа сумдаар гишүүд болон ЗГХЭГ-ын даргатайгаа хамт явж, нөхцөл байдалтай танилцаж байгаа бололтой шүү.
Түүний том машин асааж байгаа зураг бичлэгийг нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нь хүртэл цахим хуудсандаа "гайхуулж" бичсэн нь олны дур дургүйг зэрэг хүргэв. Тэрбээр "Завханы Тэс сумаас гараад малчин айлд тэжээл хүргэхээр явж байлаа. Би дото нь сууж явсан. Гэтэл тэжээл ачсан ЗИЛ-130 машин маань огцом өгсүүр өөд хүч алдаад унтрав. Маниулдаад асаах гэсэн дийлдэг хүн байдаггүй. Тэгээд Цэрэнпунцаг гишүүн сэнсэртэл эргүүлж асаасан нь энэ юмаа. Бяр хөгширдөггүй л юм байна" гэж бичжээ.
Ц.Цэрэнпунцагийг сэнсэртэл ганц эргүүлэхийг нь хүмүүс тойроод хараад зогсчихсон. Яг л кино үзэж байгаа юм шиг. Нөгөөх нь гол дүрдээ орчихсон ганц эргүүлээд асааж байгаа бичлэг. Асаахдаа өөрийгөө "Браво, ганц л эргүүллээ шүү" гэж магтаж байгаа бичлэгийг үзсэн зарим хүмүүс магтаж, зарим нь шүүмжилж байгаа харагдав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна