"Google map"-д алдаатай бичсэн газар орны нэрийг засжээ

Уранцэцэг
2024/02/06

"Google map" компанийн олон нийтэд ашиглагдаж буй газрын зураг дээр алдаатай бичигдсэн Монгол улсын нутаг дэвсгэрт хамаарах зарим газар зүйн нэршлийг зөв болгожээ. Тодруулбал, Цахим хөгжил болон Гадаад харилцааны яамнаас 2023 оны 1/2808 дугаар албан бичгийг "Google map" компанид хүргүүлснээр өөр орны хэлээр тэмдэглэсэн газар орны зарим нэрийг засварлуулсан байна. Мөн манай улс "Google" компанитай хамтарч энэ сарын 15-наас эхлэн 1500 инженер бэлтгэхээр болсон бөгөөд Android in-app purchase-ийг энэ оны хоёрдугаар хагаст нэвтрүүлэхээр болжээ. Газар орны нэртэй холбоотой гомдлыг Газар зүй, геодези зураг зүйн газар болон иргэдийн зүгээс холбогдох яам, албан тушаалтнуудад удаа дараа гаргаж байсан бөгөөд "Google" компанийн "Chrome" үйлдлийн системийг хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Соломон өчигдөр Цахим хөгжлийн сайд Н.Учралтай уулзах үеэрээ уг асуудлыг шийдвэрлэсэн хэмээн мэдэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна