Тодруулбал, Багш, ажилчдыг тэнэг, мангар, эргүү юм гэх мэтчилэн хэл амаар доромжилж, ажил хийх дур хүслийг унтрааж ажлаас гарах хүртэл яв, зайл, өөрийн багаа бүрдүүлнэ чиний хэрэг байхгүй, орон тоо илүү учир хална, бүтцээр угаасаа чамайг хална гэх мэтчилэн дарамталдаг аж. Иймээс тус сургуулийн хамт олон захирал Ч.Цэвэгмэдийн асуудлыг Боловсролын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд гомдол гаргажээ.
Ёс зүйн дэд хорооноос Ч.Цэвэгмидийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн байх тул ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэжээ.
Орхон аймаг дахь Политехник коллежийн Захирал Ч.Цэвэгмэдийн зөрчилүүдийг ажилчдаас тодруулахад,
Нэр бүхий 17 ажилтаны 7 сард ээлжийн амралтаа эдлэхэд болон ээлжийн амралттай байх хугацаанд чамайг ажиллуулахгүй өөрөө өөр ажлаа олоод яваарай гэж дарамтласан.
Үүнд:
Мөн багшийн цаг байхгүй цалингийн сан хүрэхгүй гэх боловч тэтгэдэрт гарсан Л.Долгорсүрэн, Б.Адъяа нарыг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлахгүйгээр өөр дураар шууд ажилд авсан.
Төрийн албаны тухай болон хөдөлмөрийн тухай хууль бусад холбогдох хууль журам тогтоолыг зөрчин жирэмсний болон ээлжийн амралттай байсан бүх багш ажилтан албан хаагчдаас сургуулийн засварт ашиглана гэх нэрийдлээр хүн тус бүрээс 25.000 хурааж авсан боловч хэрхэн яаж зарцуулсан нь мэдэгдэхгүй алга болсон.
Дотуур байрны дээврийн засварыг ажилчдаар хийлгэж байсан боловч хувь хүн /багш Урангоогын нөхөр/-г авчран дээврийн засварыг хувийн ААН-р хийлгэсэн хэмээн зардал гаргаж завшсан.
Мөн сургалтын менежерүүд, арга зүйч нар, захиргаа аж ахуйн менежерүүд, нийгмийн ажилтан, хүний нөөц гадаад харилцаа хариуцсан ажилтан, дотоод чанарын баталгаажилт статистик хариуцсан ажмилтнууд, номын санчид, дотуур байрны багш нар, нярав, нягтлангуудын ажлын байрны тодорхойлолтыг өөрөө дур мэдэн ганцаараа өөрчилж байнга ажлаас хална хэмээн ажлын байрны дарамт үзээлж байдаг.
Оюутны дотуур байрны гол тогооны тоног төхөөрөмж хэвийн ажиллахгүй, зориулалтын бус ус буцалгагчинд нэгдүгээр хоол хийлгэж хүүхдүүдэд өгдөг.
Стандатын анги танхмын хүрэлцээ муу буюу хүрэлцахгүй байхад өөрөө зориулалтын захиралын өрөөнд суухгүйгээр сургалтын бүтэн нэг ангид орж ганцаараа суун сурагчдыг анги танхимд суралцах боломжыг үгүй хийдэг
Стандартын дадлагын газарт үйлдвэр сургалтын хичээлийг явуулахгүйгээр стандартын бус дотуур байрны гражид дадлагын хичээлийг явуулахаар өөрийн үзэмжээр шийдвэрлэдэг
Үйлдвэр сургалтын хичээлд сурагчдын хэрэглэгдэх бараа материалын зардлаас тенедер зарлахгүйгээр дур мэдэж өөрийн хүссэнээр зарцуулдаг” гэв.
Сэтгэгдэл (15)