НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2024.02.03/ “Урт цагаан”-ыг цэцэрлэгт хүрээлэн бүхий аялал жуулчлалын гудамж болгон тохижуулах төлөвлөлтийг олон нийтэд танилцууллаа.
Энэ үеэр тэрбээр дээрх мэдээллийг өглөө.
Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарынхантай хийсэн удаа дараагийн уулзалтаар жолооч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх асуудал хөндөгдсөөр ирсэн. Нийтийн тээврийн автобусны жолооч нарыг өдөрт 8-9 цаг ажиллуулаад 3 500 000 мянган төгрөгийн цалин олгохоор төлөвлөж, төсвөө НИТХ-д өргөн барьсан байгаа. ИТХ-аас төсөв батлагдвал хэрэгжинэ.
Автобус нэгтгэл дээр Хөдөлмөр халамжит үйлчилгээний хэлтсийн бүртгэлтэй ажил эрэлхийлж байгаа жолооний эрхтэй залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад суулгаж, нийтийн тээврийн жолооч болгон сургаж авна. Хоёрдугаар сарын сүүлээс сургалтаа эхлүүлнэ.
Метроны тендер шалгаруулах ажил явагдаж байна. Төсөв боловсруулах ажил энэ сарын 27,28-ны өдөрт багтаж дуусна. Түүний дараа олон улсын нээлттэй тендер зарлана гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна