Хойд эцэгтээ зодуулж хүнд гэмтэн, Турк Улсад эмчлүүлж байсан гурван настай Ц.Батзаяа хүү бурхан болжээ. Түүнийг эрүүл саруул болгохын тулд элэг нэгт Монголын ард түмэн хандив мөнгө цуглуулж, аав нь Туркийн эмнэлэгт авч очоод байсан юм.
Хэргийг эргэн сануулахад: Өнгөрсөн гуравдугаар сарын 08-ны өдөр 3 настай хүү Ц.Б ГССҮТ-д гэмтлийн шархтай ухаангүй хүргэгдсэн байдаг. Харин түүнийг ээжийнх нь хамтран амьдрагч М.Энхбилэг гэгч хэрцгийгээр зодож, хүчирхийлэн болох нь тогтоогдсон. Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн 6-р сард болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм. Хүүгийн ар гэр, сэтгэл гаргаж тусалсан хүн бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна