НУУЦ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ: Генсек Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэнгийн “Global Guur Trans Co. Ltd” гэх компании 26,840 тонн нүүрсийг ТЭЭВЭРЛЭЖЭЭ

2023/10/04

МАН ын гол тоглогч Д.Амарбаясгалан өнгөрсөн хугацаанд өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан нүүрсний хулгайн асуудал анхнаасаа холбоотой байсан гэх асуудлаа нуусаар ирсэн. НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ задавал илрүүлнэ, хатуу хариуцлага тооцно гэж мэдэгдэж байхдаа ч тэрээр араараа цагаан захтнуудын хэрэг үйлдэн нууц далдаар хувийн бизнесээ цэцэглүүлсээр ирсэн нь намынхан гишүүдийн болон иргэдийн эгдүүцлийг хүргээд байгаа юм. Хэвлэлийн компаниас бизнесийн гараагаа эхлэсэн МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн албан тушаалын ардах нууц компаниуд нилээдгүй олон. Тодруулбал, түүний ах дүү хамаатан садан, эхнэр Д.Бямбасүрэнтэй холбоотой нийт 46 компани бий. Тэдгээрээс дурьдвал: Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэн нь Хас медиа групп ХХК ийг хувьдаа 10 гаруй компанитай нэр бүхий хүмүүстэй хамтран эзэмшдэг бол Эл Эл Ди Эм Эн ХХК ийг дангаараа эзэмшдэг. Тэгвэл Д.Бямбасүрэнгийн компанийг өөрийн нэр дээр аван үйл ажиллагаа явуулдаг хүн нь Д.Амарбаясгалангийн хуулийн зөвлөх Б.Эрдэнэжаргал юм. Харин Д.Эрдэнэжаргал нь өөрөө удирдан үйл ажиллагаа явуулдаг “Global Guur Trans Co. Ltd” гэх уул уурхайн компанитай. Тус компани нь Тавантолгой уурхайгаас 26840 тонн нүүрсийг Цагаан хад, Мааньт, Чойр руу тээвэрлэсэн гэх мэдээлэл хэдэн өдрийн өмнөөс хэвлэл болон цахим орчинд цацагдаад байгаа. ХБНГУ ын сайтад нийтлэхдээ: “Монголын Тавантолгойн нүүрсний тээвэр хийхэд 20 компани өрсөлдөж байгаагаас дор хаяж нэг нь Д.Амарбаясгалантай санхүүгийн холбоотой. Түүний эхнэрийн байгуулсан компаниудыг удирддаг Д.Эрдэнэжаргал “Global Guur Trans Co. Ltd” компанийн үүсгэн байгуулагч ба тус компани Тавантолгой уурхайгаас 26,840 тонн нүүрсийг Цагаан Хад, Мааньт, Чойр руу тээвэрлэсэн байдаг” гэжээ.  Ер нь Д.Амарбаясгалангийн гэр бүлийн ойрын хүрээллийн бизнесийг түүний хуулийн зөвлөх Д.Эрдэнэжаргал гардан хийж байгаа гэхэд болно. Түүний нэр дээр 28 компани байдаг гэдгийг дата мэдээлэл харуулдаг. Тэгвэл Д.Амарбаясгалан нь багын найз одоогийн өөрийн зөвлөх Ц.Чулуунзагдтайгаа хамтран байгуулсан “Admineral” ХХК болон эхнэрийнх нь компанийг өөрийн нэр дээр аван үйл ажиллагаа явуулдаг гэх Д.Эрдэнэжаргал нарын компаниуд Хятадын компанид нүүрс борлуулсан үйл явдлууд нь хоорондоо давхцаж байгаа юм. Үүнээс харахад Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан нүүрс БНХАУ руу наймаалж онц их хэмжээний ашиг олдог нь илт байна. Өөрөөр хэлбэл, тэрээр нүүрсний хулгайн хэргийг илрүүлсэн мэт боловч өөрийгөө болон хамаарал бүхий этгээдүүдээ халхавчлан үлдээсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээхээр асуудал. Ашиг сонирхлын тухай хууль болон АТГ тухай хууль зэрэг олон хуулийг илт зөрчиж байгаа тул Д.Амарбаясгалангийн бизнесийн ажил өөрөөр нь явах боломжгүй. Нэг ёсондоо өөр хүний нэр дээр компанийн үйл ажиллагаа явагдана гэсэн үг. Ойр дотны хүмүүсийнхээ араас “удирдлага”-ыг гартаа аван суух хүн хэн байх вэ гэдэг асуултын хариулт хэлэх шаардлагагүй тодорхой. Ер нь ч манай улстөрчдийн олон компанийнхаа үйл ажилагааг далдаас явуулаад сурчихсан “ГАРШСАН” арга нь энэ. Үүнээс харвал түүний эхнэр Д.Бямбасүрэн болон Д.Эрдэнэжаргалын компаниудыг генсек Д.Амарбаясгалан албан тушаалынхаа ард нууцаар “далд удирддаг” гэдгийг олон баримт өгүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.45
Өчигдөр
0
0
Нүүрс зөөсөн бол татвараа төлсөн эсэхэд нь шалга Төрийн дээр гарчихаар ХУУЛЬ үйлчилдэггүй юм уу ШАЛГА
Хариулах