​ МУ-ын 33 дахь Ерөнхий сайдад яригдаж буй Г.Тэмүүлэн гэж хэн бэ?

Admin
2025/06/06

МУ-ын 33 дахь Ерөнхий сайд хэн бэ? гэсэн асуулт энэ долоо хоногийн хамгийн чухал сэдэв байлаа. МУ-ын Ерөнхий сайдад магадлалтай улс төрчөөр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Төсвийн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал нар бичигдэж буй. Учир нь МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгох буюу нэр дэвшүүлэх хүмүүсийн хамгийн дээгүүрт дээрх хоёр улстөрч яригдаж байгаа юм.

 Г.Тэмүүлэн 1999 онд Австрали улс Канберра хотын ерөнхий боловсролын “Диксон” коллеж, 2003 онд АНУ-ын Вашингтон хотын Американ Их сургуулийн олон улсын харилцааны сургууль, 2005 онд Американ Их сургуулийн Нийгэм судлалын сургуулийг тус тус төгссөн бөгөөд 2016, 2020, 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшин сонгогдсон байдаг. Түүнийг оюутны ширээнээс даргын суудал руу суусан гэхэд ч хилсдэхгүй. Учир нь Г.Тэмүүлэн нь ажлын гараагаа 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтний албан тушаалаас эхлүүлсэн бөгөөд  ердөө 3 жилийн дараагаас төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирлаар томилогдсон байдаг. Үүний дараа Оюутолгой ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, МУ-ын Уул уурхайн яамны дэд сайд, УИХ-ын гишүүн хүртлээ явж одоо МУ-ын Ерөнхий сайдад яригдаад байна.

Аавынхаа Улс төрийн болон хурдан морины уяачийг өв залгамжлан яваа Г.Тэмүүлэн нь Авилга, хээл хахуулын хэрэгт холбогдож байгагүй, хамтарсан засгийн газарт үргэлгэн төсвийг анх илчилж 2024 оны намраас эхлэн төсөв, Сангийн Яам тойрсон завхралын эсрэг тэмцсэн хүн юм.

Хүн нэг зэрэг олон газар амьдрахгүй, олон хувцас өмсөхгүй учир айхтар их ашгийн төлөө хөөцөлдөж болохгүй гэдгийг аав, ээж маань бидэнд маш сайн ойлгуулсан. Манай гэр бүлд тансаглах, хэв маяг загвар хөөж, бусдад гайхуулах тийм амьдралын хэв маяг үнэхээр байхгүй. Анхан шатныхаа бүх хэрэгцээг бид гэр бүлийн бизнесээсээ хангаж чадаж байна. Илүү гарсан ашгаа ажилтнуудынхаа байр хангамжаас авахуулаад, Архангай нутгийнхаа хөгжилд зарцуулж байна. Үүнээс илүү сэтгэлийн таашаал, амьдралын утга учир гэж байхгүй шүү дээ гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан удаатай. Ийнхүү өөрийн гэсэн хувийн бизнестэй, ашиг сонирхолын зөрчилгүй нэр цэвэр, цус цэвэр хүн МУ-ын 33 дахь Ерөнхий сайдад яригдаж байна. 



0
angry
0
care
1
haha
2
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.68.108
Өчигдөр
0
0
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
68.146.199.167
2025/06/08
0
0
Bolj bna.
Хариулах
66.181.160.47
2025/06/08
0
0
Дэмжижбайна
Хариулах
202.9.40.190
2025/06/07
0
0
Өндөр хөгжилтэй оронд дунд, дээд боловсрол эзэмшсэн, шат дараалан өсч хөгжсөн төрийн албанд элдэв асуудалд орооцолдоогүй, ноён нуруу сайтай залуу. Төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа аливаа муу нэртэй яваагүй. Хүмүүжил сайтай залуу.
Хариулах
223.118.51.125
2025/06/06
0
0
Яагаад олон улсын харилцаа, нийгмийн ухааны мэргэжилтэй хүн уул уурхай руу орчихвоо. Энд эцгийн хийсэн их мөнгөний хулгай хүүг нь бас татаад оруулчихсан юм биш биз!!! Хулгайчийн удам хулгайч л байгаа.
Хариулах
66.181.181.183
2025/06/06
0
0
Суурь хүмүүжил,эзэмшсэн мэрэгжил боловсрол,ямарваа нэгэнд хандах хандлага нь өнөөгийн шаардлаганд бүрэн нийцсэн залуу даа!!! Монголын ард түмэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна!
Хариулах
202.55.188.44
2025/06/06
0
0
Нэг ч гэсэн залуу хүн эрүүл бодолтой байж улс орноо зөв авч яваасай. Аалзны торонд орооцолдож идэж уусан шинэ баячууд л их байх юм тэр мөртлөө хөдөөнөөс гаралтай нөхдүүд хэт самбаатай гавшгай идэж уух юм тэр эрчим хүчний Эрхбаатар Батлут нарын нэхсэн аалзны торыг ээ бүр арай. Эргэлт.мн бичсэн байна.
Хариулах
103.168.34.136
2025/06/06
0
0
Ene zaluu lav EZ.g dapuuruulahgui avch yvah chadvartai shuu !
Хариулах