Ховд аймагт 17 настай хүү сураггүй алга болоод 6 хоног өнгөрлөө

Admin
2025/06/06

Ховд аймагт алга болсон 17 настай хүүг 6 дахь өдрөө эрэн хайж байна. Тухайлбал, А.Бямбажаргал гэх 17 настай эрэгтэй зургаадугаар сарын 1-ны /2025.06.01/ өдрийн 15:00-16:00 цагийн орчимд Ховд Жаргалант Буянт баг Дарвийн өргөө байрны орчмоос алга болсон байна. Улмаар эрэх хайх ажлыг эхлүүлж, ар гэрийнхэн нь цахим сүлжээнд мэдээллийг түгээж буй.

Тиймд тус эрэгтэй олдсон эсэхийг Ховд аймгийн Цагдаагийн газраас тодруулахад, “Олдоогүй байна” гэх мэдээллийг өглөө.

А.Бямбажаргал нь алга болох үедээ хар өнгийн спорт цамц, хар өмд, хар пүүз өмссөн байсан бөгөөд 170 см өндөр, туранхай биетэй. Хэрэв дээрх эрэгтэйг харсан хүн байвал дараах утаснуудад холбогдож дуудлага мэдээлэл өгч тусална уу.

Холбоо барих утас: 94141169, 8887270


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна