​Б.Алтантулга: 2024 оны 7 дугаар сараас хойш амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийгдээгүй

Admin
2025/06/04

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зохицуулах албаны дарга Б.Алтантулга: Манай алба 2018 онд байгуулагдсан. Тэр цагаас П.Батчулуун эмч даргаар ажиллаж байсан. Миний хувьд энэ жилээс П.Батчулуун эмчийг орлон ажиллаж байна. Манай албаны хувьд тархины үхэлтэй буюу амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ аоба байгуулагдахаас өмнө зөвхөн амьтай донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг цөөн хэдхэн тохиолдолд амьгүй донороос хагалгаа хийдэг байсан бол манай алба байгуулагдсанаар энэ төрлийн хагалгаа хурдацтай хөгжиж маш олон өвчтөнг аварсан. Харамсалтай нь өнөөдрийн шүүх хуралтай холбоотой асуудал дэгдсэнээс хойш буюу 2024 оны 7 дугаар сараас хойш амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийгдээгүй.Энэ нь манай албанд төдийгүй Амьгүй донор хүлээж байгаа 1000 гаруй хүний хувьд хүнд нөхцөл байдал үүсээд байна.

 Энэ 1000 гаруй хүний 600 нь бөөр,400 гаруй нь элэг шижүүлэн суулгах заалттай өвчтөн юм. Эдгээр өвчтөн эхлээд амьтай донор буюу өөрийн гэр бүлээс таарах хүн хайна. Тухайн гэр бүлийн хүний эрхтэн өвчтөнд таарахгүй эсвэл амьд донор зөвшөөрөөгүй тохиолдолд амьгүй донорын хүлээлгийн жагсаалтад ордог. Эдгээр хүмүүс элэг,бөөрний дутагдалтай,хавдартай гээд дандаа хүнд хүмүүс,цаг минутаар амь нас нь хэмжигддэг. Амьгүй донор хүлээж байгаад жилд дунджаар 5-10 хүн нас барж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.44
1 цагийн өмнө
0
0
2018 оноос хойш залуу хүмүүс янз бүрийн шалтгаанаар их үхлээ гэх болсон ковид ч их нөлөөлсөн байх бас завсраар нь сэлбэг элбэг байсан бололтой одоо ховордлоо гээд гаслаад байхыг бодоход эвгүй юм их байсан юм шиг бн. Энэ салбарыг маш сайн хянах ёстой юм байна.
Хариулах