Замын түгжрэл өнгөрсөн жил 51 хувиар, энэ жил 40 хувиар БУУРЧЭЭ

  Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр жил бүр хэрэгжих болсон. Энэ жилийн хувьд уг журам наймдугаар сарын 29-нөөс хэрэгжиж эхэлсэн бол энэ сарын 15-нд дуусгавар болно. Нийт 20 хоног дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөний ачааллын зохицуулалт хийгдэж байна.  Өнгөрсөн жил наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байсан. Тухайн үед тогтмол 80-90 байдаг автозамын хөдөлгөөний ачаалал 51 болтлоо буурч байсан аж. Харин энэ жилийн хувьд автомашиныг тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш замын түгжрэл 40 хүртэлх хувиар буурсан гэж үзжээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна