Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Итгэл үзүүлэх” эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 10 гаруй цаг хэлэлцсэний эцэст парламент итгэл хүлээлгэхгүй гэж шийдсэнээр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар ийнхүү огцорч бүтэн сар шахам яригдсан Хамтарсан Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд цэг тавьлаа.
Одоо Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д суугаа ялтнаа явуулах цаг боллоо.
2021-2022 оны хооронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар ажиллаж байсан одоогийн УИХ-ын гишүүн Э.Болормаа бол сонгуулийн хуулийг зөрчсөн хууль тогтоогч биш харин ялтан гэхэд хилсдэхгүй. Учир нь өнгөрсөн оны УИХ-ын ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвших үедээ "Ханбогд Эксплорайшн" гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив хууль бусаар авсан нь тогтоогдсон.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, төрийн бодлогын хараат бус байдлыг хамгаалахын тулд УИХ-ын гишүүдийг гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, гаднын иргэнээс хандив авахыг Монгол Улсын сонгуулийн тухай хууль бол Авлигын эсрэг хуулиар хатуу хориглодог. Учир нь УИХ-ын гишүүн нь зөвхөн Монгол Улсын иргэдийн төлөөлөл байх ёстой. Харин УИХ-ын гишүүд гадаадаас хандив аваад эхэлбэл тухайн гадаадын иргэн, байгууллагын ашиг сонирхлыг бодон ажиллах эрсдэлтэй.
Гэтэл УИХ-ын гишүүн Э.Болормаа нь Сонгуулийн хууль зөрчиж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, улмаар өдгөө хууль тогтоох дээд байгууллагад иргэдийг төлөөлөн ажилласаар байгаа билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн заалт, УДШ-ийн шийдвэрийг үл хэрэгсэн хууль баталсаар удлаа. Хуулиндаа захирагдахгүй ялтан, ард түмний толгой дээр гарч хууль баталсаар...УИХ-д сонгогдсон хуульч гишүүд тэр дундаа Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин болон ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нар яагаад өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түтгэлцүүлэхгүй байна вэ?
Мэдсээр байж дуугай харж суугаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан та өөрийн удирдаж байгаа УИХ-аа “Үндсэн хууль зөрчигч” гэсэн тодотголтой үлдэхээр шийдсэн үү? Үгүй бол ядаж ялтнаар хууль батлуулахаа боль
Сэтгэгдэл (3)