"Олон улсын моно жүжгийн 24 дэх наадам"-аас жүжигчин Р.Янжиндулам "Гран при" шагнал хүртлээ.

Үүрийнтуяа
2023/05/29

       "Олон улсын моно жүжгийн 24 дэх наадам" нь 5-р сарын 12-ноос 5-р сарын 20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Умард Македон улсын Битола хотод зохион байгуулагдлаа. Наадамд нийт 11 орны жүжигчид гурван өөр тайзан дээр 13 моно драмын жүжгийг толилуулсан юм. Уг фестивальд Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин СТА Р.Янжиндулам зохилч найруулагч Ц.Баясгалан, зураач, найруулагч Б.Батдэлгэр, хөгжмийн зохиолч П.Дэлгэрсайхан нарын “Би хэн бэ” жүжгээр оролцож "Гра при" шагналыг хүртлээ. 

       Энэ жилийн наадамд ЮНЕСКО-гийн Олон улсын моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч, театр судлаач Нина Мазур, жүжигчин Николай Урумов, Сашко Коцев нараас бүрдсэн шинжээч шүүгчдийн бүрэлдэхүүн ажилласан байна

                                                                                                                                                          

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна