ЗГ: “Петро дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна

2023/05/17

     Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

-Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

-“Петро дачин Тамсаг” ХХК болон “Дошен газрын тос Монгол” ХХК-ийн газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,

-“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлтөд хийсэн хяналтын тухай зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна