Гишүүдийн тоог 126, тогтолцоог 60:40 гэсэн хувилбараар хэлэлцүүлж эхлэхээр боллоо

    МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш дахин хуралдаж гишүүдийн тоог 126, тогтолцоог 60:40 байх агуулга дээр тохирсон. Өнөөдөр эрх баригчид хэвлэлд уг мэдээллээ зарлана. Тэгвэл өчигдөр АН-ынхан хуралдаж дээрх хувилбарыг дэмжих нь зүйтэй гэдэг бүлгийн шийдвэрт хүрсэн гэх мэдээлэл. Харин ХҮН намынхан гишүүдийн тоог 130-аас доош буулгахгүй байх саналыг илэрхийлээд байгаа аж. Гэхдээ иргэд 152 гэсэн тоог хүлээж авахгүй бухидалтай байгаа, намууд ч гэсэн куб язгуураар гаргаж буй 126 гэдэг тоон дээр санал нэгдэж байгаа тул өнөөдөр байнгын хороодоор асуудлыг оруулах гэнэ. Ингээд баасан гарагийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхлэх бөгөөд ойрын хоёр долоо хоногтоо багтаж батлах магадлалтай байна.

 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна