Олон улсын эх баригч нарын баярын өдрийг Монгол улсад 2007 оноос эхэлж тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2-ийн эх баригч эмч Т.Хандхүүтэй ярилцлаа. Тэрбээр мэргэжлээрээ 41 жил ажиллаж байгаа юм. 1982 онд Говь-Алтай аймагт Анагаах ухааны сургуулийг "Эх баригч" мэргэжлээр төгссөн.
Эх баригч эмч Т.Хандхүү: Анх эх барьж байхдаа айх, баярлах хоёр зэрэгцээд их гайхаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 11900 мянган хүүхдийг эх барьж эхийг эсэн мэнд амаржуулсан. Эх баригчаар ажиллаж байсан үед хамгийн сайхан дурсамж болж үлдсэн мөч бол Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт ажиллаж байхад Монгол улсын хоёр сая дах иргэнийг тодруулах үед би ээлжтэй байсан яг тэр үед 23 цаг 59 минутад хоёр сая дах иргэний үе чацуутнаар тодорсон нярайг эх барьж авч байсан минь одоо ч санаанаас гардаггүй сайхан мөч. Эх барьж авсан эх хүүхдүүд минь одоо болтол холбоотой байдаг нь хамгийн сайхан. Би олон сайхан ээжийг эсэн мэнд амаржуулж эх, үрийг уулзуулж айл гэрт аз жаргал бэлэглэдэг буянтай сайхан ажилдаа хайртай, бахархаж явдаг даа.
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/AsuNewsMN/videos/2314308195444680
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна