Польшийн Ерөнхийлөгч А.Дудагийн айлчлал өнөөдөр эхэллээ

     Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад энэ сарын 24-26-нд төрийн айлчлахаар өчигдөр /2023.04.24/ хүрэлцэн ирсэн. 

    Түүний айлчлал өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд 11:00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар  Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг албан ёсоор Сүхбаатарын талбайд угтана.

Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийх юм. 

     Анджей Дуда нь өнөөдөр мөн Шангри-Ла зочид буудалд болох Монгол-Польшийн бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцоно. Түүний айлчлалын үеэр Польшийн Элчин сайдын яамны нээлт болно. Тэрбээр мөн Чингис хааны музей үзэж сонирхоно гэх мэдээлэл байгаа юм. 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна