ШУУРХАЙ: УИХ-аас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг бүрэн эрхтэй нь үлдээлээ

2023/03/31

 

 

     Нүүрсний тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг үндэслэсэн ТББХ-ноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцэж буй.

    Тэгвэл чуулганы хаалттай хуралдаан дөнгөж сая дуусч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыэ бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бүрэн эрхтэйгээ үлдэж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна