Н.АЛТАНХУЯГ: Монголд нууцгүй юм гэж алга. Ийм улс байж болохгүй

2023/03/30

      УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байгаа юм. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр  "Монголд ер нь нууцгүй юм алга. Энэ байшинг хэдээр босгосон юм гэхээр нууц гэдэг шүү дээ. Ийм улс байж болохгүй ээ. Нууц гэдэг үгээр л ам хаадаг боллоо. Үнэхээр л нүүрсний хулгайг илрүүлэх гэж байгаа бол гишүүдийн асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой. Бүх юмаа ил тод болгоё" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна