Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үеэр хэлэлцэж байгаа зээлийн асуудлууд олны анхааралд байсаар байгаа билээ. Сонсголын үеэр Хөгжлийн банкнаас зээл авч түүнийгээ зориулалтын бусаар зарцуулсан, эргэн төлөөгүй олон нэр бүхий албан тушаалтнуудын асуудал баримт ил болсоор байна.
Тодруулбал, "Капитал" банкны удирдлага болох УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр А.Ариунболд “Нью Даниста Рөүд энд Констракшн” ХХК-иар дамжуулан Хөгжлийн банкнаас 3.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Ингэж зээл олгохдоо А.Ариунболдын эзэмшдэг байсан “Капитал” банкаар дамжуулжээ.
Хамгийн анхаарал татаж байгаа асуудал нь авсан зээлийнхээ 3.1 тэрбумыг “Шилжүүлэг Тамирт” гэсэн утгатай гүйлгээ хийж бэлнээр зарлагадсан нь зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдож байгаа юм.
“Нью Даниста Рөүд энд Констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Туул бөгөөд эцсийн өмчлөгч А.Ариунболд өөрөө гэх. Дээрх зээлээс гадна А.Ариунболд нь ЖДҮХС-гаас 7.2 тэрбум төгрөгийн зээлийг авч байсан ч өнөөдрийн хүртэл Улсаас авсан өндөр хэмжээний зээлүүдээ эргэн төлөөгүй хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна