Д.Тогтохсүрэн: Нуух юм байхгүй, дугтуйнд 20 мянган төгрөг хийж ахмадуудад өгсөн

Уранцэцэг
2023/03/17

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойрогтоо буюу Өвөрхангай  аймгийн Хархорин суманд  ажиллах үеэрээ иргэдэд дугтуйтай мөнгө тараасан гэх бичлэг цахим орчинд цацагдсан.

Энэ асуудалтай  холбогдуулан тодруулахад “Сумынхаа 5-6 ахмадад  хүндэтгэл үзүүлсэн. дугтуйнд 20 мянган төгрөг өгсөн, нуух юм байхгүй. Ардчилсан намын нөхдүүд бичлэг хийгээд цахимд  тараасан. Би хууль зөрчөөгүй. Санал худалдаж авах гэж байгаа хүн мөнгө ил тараадаггүй байх. Тараагаад  байх мөнгө ч байхгүй” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна