Х.Нямбаатар: УБТЗ-ын газрын дарга Б нь 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан

Сайханцэцэг
2023/01/06

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр оройны баривчилгаатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "ЭЦГ-аас УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны дарга Б-г хойшлуулашгүйгээр саатуулсан байгаа. Мөн түүний гэрээс болон хамаарал бүхий хүмүүсийн гэрээс 7,3 тэрбум төгрөг бэлнээр хураан авсан. Үүднээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан. Өмнө нь төмөр замд олон жил ажилласан хүн юм билээ. Одоогоор шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна