МАН-ын Удирдах зөвлөл: Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Х.Булгантуяа нарыг сайдад нэр дэвшүүлэхээр дэмжив

Сайханцэцэг
2023/01/05

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдсан байна. Хуралдаанаар Ц.Даваасүрэнг Барилга хот байгуулалтын сайдаар, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар, Х.Булгантуяаг Боомтын сайдаар томилохыг дэмжжээ.  Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг УИХ-ын дэд даргаар,  М.Ганбаатарыг, Ж.Эрхэмбаатар, С.Энхболд, Д.Цэндсүрэн нарыг дэд сайдаар томилохыг дэмжсэн байна. 

Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж байна. Үүний  дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, УИХ-д шинэ сайд нар тангараг өргөнө гэх мэдээлэл гараад байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна