Хоёр хуваагдсан Ардчилсан нам нэгдэж буйгаа зарлалаа

Сайханцэцэг
2022/12/26

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр хуваагдсан нам нийлж нэгдэж байгаагаа мэдэгдлээ. 

Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ардчилсан нам өргөтгөсөн хуралдаан хийлээ. Өнгөрсөн 22-ны өдрийн хуралдаанаар Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг гаргасан. Тэгвэл тус ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Ажлын хэсгийн анхны хурлаа өнөөдөр хийж байна. Нийт 39 гишүүнтэй, 20 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх багтай. Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид хэрхэхийг шийдвэрлэх юм. Ажлын хэсгийг Ж.Батсуурь гишүүн ахална. Харин дэд дарга Б.Тулгат, нарийн бичгийн даргаар бүлгийн ажлын албаны дарга С.Эрдэнэболд нар ажиллах юм. Бид бүх гишүүний ойлголцлыг хангах юм. Үүсээд байгаа нөхцөл байдлыг нэг талд нь цэгцэлнэ. Эрх баригч намынхны барьж байгаа шинэ жилийн бэлэг их байна.

Харин ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Ардчилсан намын даргыг бүртгүүлэх үйл явц, олон удаагийн сунгаа, хурал, долоо удаа Улсын дээд шүүхээс буцсан. Бид бодит нөхцөл байдалтай эвлэрэх ёстой. Дараагийн сонгууль болоход 1.5 жил магадгүй улс төрийн өөр нөхцөл байдал үүсч ч магадгүй байна. Тэгэхээр энэ ондоо багтан Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдлыг цэгцэлж, шинэ он гарсны дараа "Эе эвийн хороо", Их хурлыг зарлан хуралдуулна. Намаа цэгцэлж аваад улс оронд хэрэгтэй зүйл дээр анхаарч ажиллана" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна