Домогт Шохэй Оно зодог тайлахаа зарлажээ

Сайханцэцэг
2022/12/16

"Рио-2016", "Токио-2020" олимпийн наадмын аварга, "Рио Де Жанейро-2013", "Астана-2015", "Токио-2019" дэлхийн аварга, өнөө цагийн жүдогийн домог Шохэй Оно өнөөдөр зодог тайлахаар болсноо албан ёсоор зарлалаа.Түүний энэхүү гэнэтийн шийдвэр жүдогийн ертөнцийг цочирдуулсан. 30 настай домог цаашид Их Британид дасгалжуулагчаар суралцаж, Японы шигшээ багтаа ажиллах сонирхолтой байгаа гэнэ. Оно 2010 оноос олон улсын түвшинд 122 барилдаан хийж 113 ялж 9 удаа ялагдсан. Үүнээс 2014 оноос хойш ганцаарчилсан барилдаанд ялагдаагүй.

Эх сурвалж: MGL SPORT


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна