Х.Нямбаатар:Өмнөговь аймагт ажиллаж байгаа мөрдөгчид эрчимтэй ажиллаж өчигдөр 2000 гаруй жолоочоос тайлбар мэдүүлэг авсан байна

Сайханцэцэг
2022/12/13

Хуульзүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр өчигдөр нүүрсний хулгайд холбогдсон 30 хүмүүсийн нэрсийг зарлана гэж мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийхдээ "Жагсагчдын тавьж байгаа шаардлагын дагуу мөрдөн байцаагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлана гэж хэлсэн. Мөрдөн байцаах газраас мэдээлэл авсан жаахан хугацаа орж байгаа учраас удахгүй хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө гэсэн. Санхүүгийн шинжээчид ажиллуулж байна. Маргааш Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуулинд хэргийг хялбаршуулсан шийдвэрлэхгүй байхыг хуулийн төсөлд тусгана. Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна. БНХАУ-аас эрхзүйн талаас харилцан туслалцаа үзүүлэх талаар ярьсан. Тухайн талаас Гашуунсухайт болон бусад боомтыг автомажуулсан тул мэдээлэл гаргаж өгөх боломжгүй байна гэсэн. Өмнөговь аймагт Цогтцэцийд ажиллаж байгаа мөрдөн байцаагчид эрчимтэй ажиллаж, 2000 гаруй жолоочоос тайлбар мэдүүлэг авч байна. Хил гаалийнхнаас бас тайлбар мэдүүлэг авч байгаа" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна