Ж.Ганбаатар:Дизель түлшид түр зуурын хомсдол үүслээ

Сайханцэцэг
2022/11/24

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Засгийн газрын хуралдааны дараа тасраад байгаа дизель түлшний хомсдлын талаар мэдээлэл өгсөн. 

Тэрбээр “Манай улсын сарын дизель түлшний хэрэглээ 80 мянган тонн байдаг. Үүний 60 орчим хувийг “Роснефьт” компани нийлүүлдэг. Үлдсэн 40 хувийг нь бусад трейд компани нийлүүлдэг. “Роснефьт” компанийн нийлүүлэлт хэвийн байгаа ч бусад трейд компанийн үйл ажиллагааг ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай уялдуулан хязгаарласан. Өөрөөр хэлбэл, дизель түлшид түр зуурын хомсдол өнгөрөгч өдрүүдэд үүслээ. ОХУ-ын эрчим хүчний нэгдүгээр орлогч сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч трейд компаниудын үйл ажиллагааг зогсоосон юм билээ.

Энэ нөхцөл байдал Монгол Улсад тодорхой нөлөөлж байна. “Роснефьт” компани гэрээнд заасан нийлүүлэлтээ өгч байна. Арваннэгдүгээр сард 40 мянган тонныг нийлүүлэх гэрээтэй. Мөн бидний зүгээс хүсэлт тавьсны үндсэн дээр 67 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гарсан. ОХУ-ын нутаг дэвсгэрт замд явж буй 19 мянган тонн дизель түлш байна. Монгол Улс 11 хоногийн нөөцтэй буюу 27.8 мянган тонн дизель түлштэй байна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна