АТГ-аас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирлын оффист нэгжлэг хийжээ

Сайханцэцэг
2022/11/17

 Авлигатай тэмцэх газраас өчигдөр орой “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын оффис болон хамаарал бүхий газруудад нь нэгжлэг хийсэн байна. Тодруулбал, тус газар компани болон Эрдэнэс тавантолгой зэрэг компаниудад өнгөрсөн хугацаанд онцгой эрх гэсэн нэрийдлээр шалгалт оруулахыг Ерөнхий сайдаас холбогдох хууль хяналтын байгууллагуудад үүрэгдэж ийнхүү шалгаж эхэлсэн байна. Дээрх газруудыг нүүрсний асуудлаар хөндөж ийнхүү шалгаж байгаа гэсэн мэдээлэл ч байна. 

Дашрамд сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Хөгжлийн банкны хэргийн дараагаар нүүрсний асуудлыг хөндөж, улсаа хохироосон хүмүүсийн хэргийг гаргаж тавина гэж байсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна