АН-ынхан 2023 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүслээ

Сайханцэцэг
2022/11/15

АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат нар мэдээлэл хийж байна. Тэд өнгөрсөн долоо хоногт эцэслэн батлагдсан 2023 оны төсвийг бүхэлд нь хориг тавихыг шаардаж, Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад инфляци нь савлаж, төгрөгийн ханш унасан цаг үед улсын төсвөө түүхэндээ байхгүй үнээр хэд дахин нэмэгдүүлж, алдагдалтай төсөв баталсныг ийнхүү эсэргүүцэж байгаа гэв. Төсвийн зардлаа хяна, тана, төсвөө эргэн хар, төсөв тэлж орж ирсэн учир нийгэм эдийн засгийн нөхцөл байдал алдагдлаа хэмээн тэд ийнхүү шаардаж байгаа ажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна