МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал, намын II Бага хурлыг 2022 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдуулахаар тогтжээ. Мөн Удирдах зөвлөлийн хуралдаанаар олон улсын хуралдаанд оролцох намын төлөөллийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэв. Тухайлбал, МАН-ын Бага хурлаар намын дэд даргын асуудлыг ч хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна