Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан Олон улсын хуралд оролцохдоо илэрхийлсэн байр суурь нь олон хүний шүүмжлэлийг дагуулаад буй. Тэрхүү шүүмжлэлтэй холбоотой асуудлаар түүнийг ажлаас нь чөлөөлж ч мэдэхээр болжээ.
Тодруулбал, гадны телевизийн ярилцлагад оролцох үеэрээ Орос улсад боловсрол эзэмшсэн хүмүүс шинэчлэл хийхэд саад болдог гэх агуулга бүхий зүйл ярьсан Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цацагдаж эхлэв. Энэ талаар эх сурвалж хэлэхдээ "Б.Болор-Эрдэнийг чөлөөлөх эсэхийг Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх чигтэй байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна