Дэлхийн жүдо бөхийн холбоо (IJF) Ц.Цогтбаатарыг ОНЦОЛЖЭЭ

2022/10/11

Жүдо бөхийн энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо боллоо.

Тус тэмцээнд Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө Японы Соичи Хашимототой барилдаж, ялалт байгуулснаар дэлхийн аварга гэх эрхэм хүндтэй цолны эзэн болсон. Хоёр жүдочийн хувьд өмнө нь Токиогийн олимпод учраа таарахад Соичи Хашимото ялж байв.

Тэгвэл манай тамирчин Ц.Цогтбаатарын IJF буюу Дэлхийн жүдо бөхийн холбоо онцолжээ.

Ингэхдээ, “Монгол хүний авьяасыг бид мэднэ. Ц.Цогтбаатар бол Монголын үнэт эрдэнэ. Шинэхэн дэлхийн аварга маань дараагийн удаа эх орныхоо төрийн дууллыг дэлхийн хүмүүст цээжлүүлэх байх” хэмээжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна