Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Э.Содномпилжээ алтан медаль ХҮРТЖЭЭ

2022/09/26

Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болж, манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө.

Тэрбээр тэмцээний 107 кг-ын жинд цээжнээс 242 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Тбилист төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.

Эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна