Өнөөдөр ЗГХЭГД Д.Амарбаясгалан Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар болон "хотын түгжрэлийн асуудал эрхэлсэн нөхөдтэй уулзаж чиглэл өглөө" хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Энэ талаараа хэлэхдээ
"Түгжрэлийн учир шалтгааныг судалгаанд үндэслэн бодитой гаргаж, гал унтраах шинжтэй бус, оновчтой шийдлүүдийг санал болгох" "Шилжилтийн хугацаанд буюу үндсэн бодлогоо хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг гаргах", "Түгжрэлийг бууруулахад авто замыг өргөтгөх, машиныг хязгаарлах бус, иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, автомашиныг орлох нийтийн тээвэр, унадаг дугуй, явган алхах орчныг бүрдүүлэх зэргээр олон хувилбарыг бий болгох" гэсэн асуудлууд хэлэлцэж санал солилцлоо гэжээ.
Улаанбаатар хотын түгжрэл үнэхээр хүндэрч нэг яам, нэг хот хэлэлцээд шийдчих асуудал биш бололтой. Одоо ЗГХЭГ, Хотын яам, Нийслэлийн засаг даргын алба тэр чигээрээ хэлэлцэж байна. Үүнд нь зориулж 420 тэрбумын төсөв олгогдсон байдаг. Үнэхээр ийм олон хүн ийм их өртөгтэй төсөв байхад шийдэл олдохгүй хэвэндээ... гайхалтай. Удахгүй утааны улирал эхлэхээр дахиад л нэг толгойны өвчинтэй болох энэ хэдэн яам, нийслэлийн удирдалгуудынхаа өмнөөс санаа зовох шиг. Гэхдээ энэ хүмүүс санаа зовдоггүй, шийдэл хайя гэсэн бодолгүй байдаг бололтой энэ олон жил хийсэн ажлаас нь дүгнэхэд. Одоо зөвхөн түгжирэлд зориулсан яам, эсвэл ерөнхийлөгч гэж гаргаж ирэх л үлдээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна