Өнөөдөр БШУЯ-ны гадаа Орос Монгол 3-р сургуулийн эцэг эхийн төлөөлөл Ж.Соронзон захиралыг халсантай холбогдуулан эсэргүүцлээ иллэрхийлж жагслаа. Эцэг эхчүүлийн төлөөлөл хэлэхдээ ганц захирал халагдсанаар шийдэгдэх асуудал биш. Ганц сэтгүүлчийн үгээр ажлаа хийдэг яам баймааргүй байна. Бид яамны шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа учраас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэлээ. Үдээс хойш яамны албаны хүмүүс эцэг эхийн төлөөлөлийг хүлээж авч уулзлаа. БШУЯ-наас шалгалт хийсэн тэр явцад зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас чөлөөлсөн гэж мэдэгджээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна