ШШГЕГ-ын харьяа Хорих 423-р ангиас 2022 оны наймдугаар сарын 08-ны өдөр оргосон оргодол А.Мөнхбатыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн.
Тэгвэл түүнийг Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс өнөөдөр буюу есдүгээр сарын 5-ны 01:00 цагийн үед дайчлан баривчилжээ. Түүнтэй хамт хоригдол Г.Сумъяабазар хамт оргосон бөгөөд тэд хорих ангийн ногооны талбайд ажиллаж байсан юм. Одоогийн байдлаар Г.Сумъяабазарыг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа ч олоогүй хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна