Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж халаагаа МАН-ын генсек байсан Д.Амарбаясгаланд өнөөдөр хүлээлгэн өгсөн билээ. Түүнийг одоо тэтгэвэртээ гарах ёстой, өөр албанд очихгүй байх гэсэн таамаг бий.
Тэгвэл өнөөдөр түүнийг улстөрийн ажлаа бүр хүлээлгэн өгсөн талаар асуухад тэрбээр "Миний хувийн амьдрал та нарын анхаарал татах асуудал биш шүү. Би Монголын төрд 41 жил, их хуралд ороод 32 жил явж байгаа хүн. Намын түвшинд их хурлын түвшинд Засгийн газрын түвшинд ийм олон жил ажилласан хүн цорын ганц хүн. Өнөөдөр томилогдсон залуус ажлаа аятайхан хийгээд явчих байх. Үндсэн хуулийн цэцэд очно гэсэн дэл сул ярианууд зөндөө байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна