Баянгол, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран Үндэсний их баяр наадмаар Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх 150 аж ахуй нэгж байгууллага, иргэдэд өнөөдөр (2022.07.07) сургалт зохион байгууллаа.
Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хориглох зүйлсийн талаар мэдээлэл өгч, НМХГ-аас гаргасан “Төв цэнгэлдэх хүрээлэн, хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан зөвлөмж”-ийг тараан мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна