Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-оос аварга, арслангуудын эрэмбийг гаргаж, маргаан гарахаас сэргийлж, мэдэгдэл гаргасан байна.
Тус холбооны мэдэгдэлд,
“Үндэсний их баяр наадмын тухай” хууль болон Монгол улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэм”-д зааснаар Ардын хувьсгалын 101 жилийн их баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг МҮБХ батлан гаргалаа.
/”Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.10.2-д “нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр” гэж заасны дагуу Даян аварга цолны эрэмбийг харгалзана./
/ҮИБНТХуулийн тавдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 21.2-д 2003 оноос өмнөх эрэмбийг МҮБХ тогтооно” гэсэн заалт буюу энэхүү хууль 2003 онд батлагдахаас өмнө авсан үндэсний бөхийн цол, амжилт хүчин төгөлдөр мөрдөгдөнө/
2014 оны наадамд дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр аваргатай зүүний магнай булаацалдан улмаар маргаан үүсч эцэст нь зүүний магнайд А.Сүхбат гарснаар эрэмбээ батлан протоколд тэмдэглүүлэн үлдээсэн. Тухайн наадмын гурвын даваанд А.Сүхбат нь Г.Өсөхбаярыг амласан явдал нь дархан аварга, дархан аварга цолтноо амласан анхны тохиолдол болж байв. Тус барилдаанд А.Сүхбат барилдалгүй тахимаа тайлж өгч байсан
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна