Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Далай” хороолол гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 5 км/ А0202 чиглэлийн автозамд суудлын 2 автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 06 дугаар сарын 15-ны өдрийн 22:35 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Toyota Crown” загварын суудлын автомашин, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Toyota Prius 20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Crown” загварын автомашины жолооч иргэн Б /25 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна