Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна

Admin
2026/06/16

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх ерөнхий хяналтын сонсгол дөнгөж сая /2026.06.16/ эхэллээ.

Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа энэхүү сонсголоор өнөөдөр нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдээр шинжээч нарын мэдээллийг сонсч, гишүүдийн асуултад нийслэлийн төр захиргааны холбогдох албан тушаалтнууд хариулт өгөх юм.

Энэхүү сонсголд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар яагаад оролцож мэдээлэл өгөхгүй байна, гэрчээр дуудахад том толгойлоод ирэхгүй байна уу, аль эсвэл хэргээр гол мэдээллийг өгөх ёстой хүнээ гэрчээр дуудсангүй юу гэдэг асуудал хөндөгдөх болсон. Сонсголыг удирдаж буй УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын хэлснээр Ерөнхий хяналтын сонсголд үүрэг хүлээсэн албан тушаалтан оролцох ёстой тул Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг гэрчээр дуудаагүй юм байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна