ХОТЫН ЭКС ДАРГА Х.НЯМБААТАРЫН МЕГА ТӨСӨВ

Admin
2026/06/15

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны 10 дугаар сарын 12-нд томилогдож байв. Томилогдсон өдрөөсөө огцрох хүртлээ яг 948 хоног тэр юу хийсэн бэ? гэвэл Улаанбаатар хот даяар бродюр солих ажлыг огцрох өдрөө хүртэл эрчимтэй хийсэн байдаг. Түүнийг огцорсон өдөр буюу 2026 оны тавдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөнөөхөн гантиг бродюрыг далд оруулахын тулд ямар ч элэгдэлгүй, шинэхэн бродюрыг хүртэл техникийн хүчээр хугалж суга татан шинээр нь сольж байв.

Үүнээс гадна түүнийг огцрох хүртэл уруу нь татсан мега асуудал бол “Туулын хурдны зам” мега төсөл байв. Гэтэл “Туулын хурдны зам”-аас гадна 24 мега төсөл хэрэгжүүлнэ хэмээн ярьж, сурталчилж байсан боловч тус бүрийнх нь төсөв хэдэн төгрөг болох нь тодорхой бус байв.

Ямартай ч Х.Нямбаатарын үед Хотын төсөв түүхэндээ анх удаа 2024 онд 3.7 их наяд, 2025 онд 6.4 их наяд, 2026 онд 11 их наяд төгрөг болж өссөн. Гэвч энэ төсөв нь нийслэлийн иргэдийн нуруунд ачаа үүрүүлж, татваруудыг тултал нь нэмсэний үр дүн байв. Өөрөөр хэлбэл татварын дарамтаар төсвөө бүрдүүлдэг хоттой болсон ч иргэдийн халааснаас суйлсан энэ их төсөв юунд, хэрхэн зарцуулагдаж байгаа нь нууц байлаа. Тодруулбал, Нийслэлийн шилэн дансанд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, төсвийн зарцуулалтын талаарх мэдээллийг бүрэн байршуулалгүй удсан бөгөөд үүний улмаас олон нийтийн хяналт, мэдээлэл авах эрх хязгаарлагдсан юм. Харин одоо ил болсон баримт, материалууд нь нийслэлийн төсвийн мөнгө хаашаа урсаж, ямар ажил, арга хэмжээнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсныг тодруулах боломжийг бүрдүүлж байна.

Х.НЯМБААТАРЫН 16 МЕГА ТӨСӨЛ БА МЕГА ТӨСӨВ

НИТХ-ын 2025.09.23-ны өдрийн дугаар 25/111 тогтоолоор батлагдсан 16 мега төсөлтэй танилц.

1.        Улаанбаатар метро Нийслэл, Гадаадын зээл тусламж 2,445.18 сая $

2.       Тусгай замын автобус (BRT) Азийн хөгжлийн банкны зээл 74.7 сая $

3.       Улаанбаатар Трам шугам -1 ТХХТ 275.28 сая $

Улаанбаатар Трам шугам -2 Нийслэлийн төсөв 348.16 сая $

4.       Агаарын дүүжин замын тээвэр Франц улсын нэн хөнгөлөлттэй зээл

Шу-1 41.6сая евро

Шу-2 47.0 сая евро

5.       Тойрог зам 1-р тойрог EPC+F 2-р тойрог Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, ТХХТ

1-р тойрог 918.6сая $

2-р тойрог 749.5сая $

6.       Сэлбэ хот орон сууцжуулах төсөл

Нийслэлийн бонд 500.0 сая $

ТХХТ 645.12 сая $

7.       Туул усан цогцолбор Гадаадын зээл 300сая $

8.       Дулааны тавдугаар цахилгаан станц ТХХТ Гэрээний хэлэлцээр: Нийслэл 20%, хувийн хэвшил 80% 658.56 сая $

9.       Хөрсний ус үерийн хамгаалалт Гадаадын зээл 256 сая $

10.   Дэд төвүүдийг түшиглэн орон сууцжууулах төсөл Баянхошуу орон сууцжуулах төсөл Гадаадын зээл ADB болон УАНС /уур амьсгалын ногоон сан/ 402 сая $ Ханын материал орон сууцжуулах Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай ТХХТ 137 сая $

11.   Лаг шатаах үйлдвэр ТХХТ 139.8сая $

12.   Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх ТХХТ 199.3 сая $

13.   Олон түвшний уулзвар Гадаад зээл / тодорхойгүй/ 594сая $

14.   Туул хурдны зам төсөл Нийслэлийн төсөв 667сая $

15.   Хүннү хотын дэд бүтцийн төсөл Улсын төсөв -24% ТХХТ-76% 711 сая $

16.   Эмээлт эко аж үйлдвэрийн парк ТХХТ Улс, Нийслэлийн төсөв болон гадаад зээл 144.2сая $

 МЕГА ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАДААДЫН “МЕГА” КОМПАНИУД

 1.       "Метро" төсөл Духуа инженеринг

2.       "Тусгай замын автобус (BRT)" төсөл ADB захиалгаар Far East mobility ХХК

3.       "Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу Трам" төсөл (шугам 1) Хот төлөвлөлт, судалгааны институт (Зөвлөх SKODA, Metro projekto, Turk Yepi Merkeci)

4.       "Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу Трам" төсөл (шугам 2) Хот төлөвлөлт, судалгааны институт (Зөвлөх SKODA, Metro projekto, Turk Yepi Merkeci)

5.       Агаарын дүүжин замын тээвэр" төсөл EGIS RAIL (ТГК POMA) гүйцэтгэгч

6.       "Нэгдүгээр тойрог зам" төсөл Си Эс Си И Си Айком консалтантс ХХК

7.       "Хоёрдугаар тойрог зам" төсөл Гуандун мужийн зам, тээврийн төлөвлөлт зураг төслийн хүрээлэн групп ХК, "Поли чанда инженеринг" ХХК түншлэл

8.       "Сэлбэ хот орон сууцжуулах" төсөл ББСМО ХХК

9.       "Туул усан цогцолбор" төсөл KPIL ХХК /2025.03.24/

10.   "Дулааны Тавдугаар цахилгаан станц" төсөл PowerChina Hebei Electric Power Engineering Co. LTD

11.   “Туулын хурдны зам" төсөл "ХаоЮань" групп

12.   Эмээлт эко аж үйлдвэрийн парк-дэд бүтэц" төсөл “Хуа Зи Технологи” ХХК /HNAC TECHNOLOGY Co.,Ltd/ болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК /CHINA WESTERN POWER INDUSTRIAL Co.,Ltd нарын түншлэл/

Энэхүү мега төслүүд эхэлж, хэрэгжүүлэх хятад болон гадаадын компаниуд тодрохын хэрээр Хотын даргын ааг ихсэж, Төв цэвэрлэхийн өмхий үнэртэж байгааг хэлсэн иргэнийг “Тэгээд өөрөө цэвэрлээч”, “Хэмжээндээ байгаарай”, “Татвар нэмнэ”, “Бүх зогсоолууд төлбөртэй болно”, “Хиймэл оюун ухаанаар торгоно” гэх мэт амнаас унасан үг болгон нь торгоно, авна болж “томорсон” байдаг.

Ингэснээр хотын удирдлагын зүгээс утаа, түгжрэл, зогсоолын гэх мэт нийслэлийн иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээс илүүтэйгээр иргэдэд нэмэлт төлбөр, татвар, торгууль ногдуулах арга хэмжээг авч тууштай хэрэгжүүлж ирсэн юм.

Нөгөө талд нийслэлийн төсөв түүхэндээ байгаагүй хэмжээнд тэлж, олон тэрбум төгрөгийн өртөгтэй төслүүд эхэлсэн ч тэдгээрийн үр ашиг, санхүүжилтийн ил тод байдал, зарцуулалтын хяналтын асуудал нууц байж Хотын экс даргын түрийвч зузаарч, данс дүүрсэн гэх мэдээлэл сошиалд хөвөрсөөр буй ч энэ талаар Хууль хяналтынхан “А” ч дуугараагүй хэвээр байгаа юм.




Эх сурвалж: News press


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна