УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр “Оюутолгой төслийн менежментийн хувь хэмжээг бууруулж байна гэдэг нь биднийг хуурч байна гэсэн үг. Учир нь энэ төлбөрийг үйл ажиллагааны зардлаас тооцдог. Харин одоо бол зардал ярихаас илүүтэй орлого олж эхэлсэн үе шатандаа орсон. Юмаа мэдэхгүй хүн ингэж л ярих байх. Бид хэзээ ч зээл авах ёсгүй. Газар доор байгаа асар их баялгаа зөв үнэлэх хэрэгтэй. Зээлгүй, хүүгүйгээр өөрсдийн баялгийн тодорхой хувийг хөрөнгө оруулалт гэж үзэх ёстой. Зээлийн хүү тэг байх ёстой, өөрөөр хэлбэл зээл авах шаардлагагүй. Нөгөө тал нь техник, тоног төхөөрөмж, инженерийн нөөцөөр хөрөнгө оруулж байхад бид алт, зэсийн нөөцөөрөө хөрөнгө оруулж байна. Ингээд үзвэл хоёр тал тус бүр 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг" гэв
Мөн Хотын дарга асан Х.Нямбаатрын тухайд "Х.Нямбаатарт алдаа ч бий, оноо ч бий. Тэр хүн түцгүй болгох ажлыг хийснээр өөртөө маш их дайсан, дарамт бий болгосон. Өнөөдөр МАН дарангуйллын хар хөшиг татсан байна" гэв. Мөн "Ганбаатар ах нь хэзээ ч авлига авахаар ажил хийж байгаагүй. УИХ-ын гишүүн, сайд, төрийн өмчит компанийн удирдлага, эсвэл хэн нэгний мөнгөн дээр гарын үсэг зурдаг хүмүүс авлигал авдаг болохоос ТББ удирдаж байсан хүн авлига авдаггүй’” хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна