Шүүгдэгч А.Даянтөмөрт хятадуудтай бүлэглэн бусдын амийг хөнөөсөн хэрэгт нь шүүхээс 18.3 жил хорих ял ногдуулжээ!! А.Даянтөмөр нь Ц.Элбэгдоржийн төрсөн ах Ц.Арсландоржийн хүү юм!
Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн ах Ц.Арсландоржийн хүү Даянтөмөр гэгч нь 3 хүний хамт Хятадын хоёр иргэнийг барьцаалж, нэгийнх нь амийг хөнөөсөн гэх онц ноцтой хэрэг 2024 оны арванхоёрдугаар сард гарсан.
Хэргийг тодруулбал, Дээрх этгээдүүд Бээжингээс ирсэн БНХАУ-ын хоёр иргэнийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт барьцаалж энэ хугацаандаа хохирогчийн ар гэрээс 1 тэрбум юань нэхсэн байдаг. Гэвч ар гэрийнхэн тус шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй буюу мөнгө өгөхөөс татгалзсан тул гэмт этгээдүүд тухайн хятад иргэнийг толгойн тус газар буудаж амь насыг нь хөнөөжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна