Цинхуа их сургуулийн Мембраны биологийн улсын түлхүүр лаборатори болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Биоанагаахын хүрээлэн хооронд анагаах ухааны боловсрол, биомедицины судалгааны чиглэлээр урт хугацааны түншлэл тогтоохоор тохиролцов.
Энэхүү гэрээний дагуу Хятад, Монгол улсын хооронд анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний солилцоо, хамтарсан судалгаа, боловсон хүчин бэлтгэх ажлыг дэмжих зорилготой.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ
️Багшлах бүрэлдэхүүн, зочлон судлаачийн солилцоо
️Оюутны солилцоо
Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хамтарсан судалгаа хийх үйл ажиллагааг дэмжин ажиллах.�Талууд анагаах ухааны технологийн инновацид голчлон чиглэсэн хамтарсан төслүүдийг дэмжих, хөгжүүлэхийн тулд хамтрана.
️Эмнэлзүйн болон эмнэлгийн хамтын ажиллагаа
Боломжтой тохиолдолд Талууд эмнэлзүйн ур чадварын сургалт, теле анагаах ухаан, өвчтөнийг шилжүүлэн авах механизмын чиглэлээр харьяа эмнэлгүүдийн хооронд түншлэл тогтоохыг дэмжиж болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна