Д.Энхтүвшин: Т.Даваадалайг цохисон асуудлын талаар надаас ЦЕГ-аас мэдүүлэг авсан

А.Булганчимэг
2026/05/01

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Нийслэлийн I орлогч Т.Даваадалайгийн биед халдсан талаараа мэдээлэл өглөө. Энэ үеэрээ тэрбээр “Надаас ЦЕГ-аас мэдүүлэг авсан. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлт гаргачихсан байгаа. Хэвлэлээр “гомдоогүй” гээд байгаа мөртлөө өмнөөс нь өөр хүн гомдоод байгаа юм болов уу ч гэж бодох шиг. Би Т.Даваадайлагаас уучлалт гуйсан. Болсон үйл явдлын хувьд би өөрийгөө зөвтгөх ямар ч асуудал байхгүй. Тухайн Байнгын хороон дээр хоёр удаа уучлалт гуйсан. Маргааш нь болон нөгөөдөр нь ордонд таараад асуудалгүй, зүгээр байгаа эсэхийг нь асуусан. Ёс зүйн хороонд би хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлж хүсэлтээ өгсөн байгаа” гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна