Т.Баатар: Цагдаагийн биед халдсан иргэний гуя хэсэгт резинэн сумтай буугаар буудсан

А.Булганчимэг
2026/04/20

Амралтын өдрүүдэд цахим орчинд “Цагдаагийн алба хаагч иргэн рүү гал нээсэн” гэх мэдээлэл тархсантай холбогдуулан ЧД-ийн Цагдаагийн газрын дарга Т.Баатар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 01:56 цагт Чингэлтэй дүүрэг-ийн 1-р хороо, 23 дугаар сургуулийн орчимд согтуу хүмүүс маргалдаж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу очсон алба хаагчид дөрвөн иргэн маргалдаж, нэг нь газарт унасан байдалтай байсныг таслан зогсоохоор хууль ёсны шаардлага тавихад шаардлагыг эсэргүүцсэн. Тухайн дуудлага өгсөн иргэн байрнаас гарч ирэхэд иргэн эсэргүүцсэн, биед нь халдсан үйлдэл хийсэн учраас цагдаагийн хоёр алба хаагч үйлдлээ таслан зогсоохыг шаардсан. Тухайн иргэн үйлдлээ зогсоогоогүй тул нэмэлт эргүүл дуудсан. Ингэхэд цагдаагийн алба хаагчийн биед халдсан. Ингээд таван удаа анхааруулж шаардлага тавихад үйлдлээ зогсоогоогүй учир нэг удаа анхааруулж резинэн сумтай бууг хэрэглэсэн. Тухайн иргэний гуя хэсэгт резинэн сумаар оносон учир эмнэлгийн анхан тусламж дуудан үзүүлсэн. Одоогоор уг хэргийг зөрчлийн болон эрүүгийн хуулийн хүрээнд шалгаж байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчийн биед халдсан үйлдэлд хэрэг үүсгэн шалгалт явуулж байна. Иргэний зүгээс одоогоор гомдол гаргаагүй байна” гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.124
1 цагийн өмнө
0
0
Өөр яахавдээ. Хамт зодуулаад байлтай биш.
Хариулах